CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга илтгэл тавьжээ

01-19-2017 10:06

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Женев дэх үндэстнүүдийн ордонд "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар судалж байгуулах нь" сэдэвт дээд хэмжээний бага хуралд оролцож, "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулъя" тусгай сэдвээр илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлалыг бүх талаас нь гүнзгий тодорхойлсон бөгөөд энэхүү аугаа их үйлсийн ахиц хөгжлийг хамтаар ахиулж, яриа зөвшилцөл, хамтдаа байгуулж хуваалцах, хамтран ажиллаж хамтаар хожих, байнга хэлхээ холбоотой байж туршлагаа солилцох, ногоон хөгжлийг эрхэмлэх зэргийг баримталж, өнө батын энх тайван, аюулгүй, хамтаар хөгжсөн, нээлттэй, багтаамжтай, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулахыг санаачилсан байна.

Тухайн орон нутгийн цагаар 18-ны үдээс хойно, Ши Жиньпин дарга НҮБ-ын ерөнхий ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсен болон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарын хамт үндэстнүүдийн ордны хурлын том зааланд хүрэхэд хүмүүс нижгэнэсэн халуун алга ташилтаар угтан авчээ.

Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс хэзээд үндэсний бүрэн эрхийн шударга тэгш байдлыг баримталж, улс орнуудын бүрэн эрх, хөгжлийн боломж, дүрэм тогтоолын шударга голч байдлыг ахиулж ажиллах болно гэжээ. Тэрээр:

"Тэнгис далай мэт уужуу багтаамжтай байцгаая". Нээлттэй, багтаамжтай үзэл баримтлал нь Женевийн олон талт дипломат харилцааны индрийг бүрдүүлсэн юм. Бид олон улсын харилцаан дахь ардчиллыг ахиулж, "ганцаараа эзэрхэх" буюу "цөөн хэдэн орон эзэн мэдэх" байдлыг эцэслүүлэх хэрэгтэй. Даян дэлхийн хувь заяаг нийт улс орнууд эзэн мэдэж, олон улсын дүрэм журмыг улс орнууд хамтаар шийдэж, даяарчилсан үйл хэргийг улс орнууд хамтаар зохицуулж, хөгжлийн ололт амжилтыг улс орнууд хамтаар хуваалцах ёстой" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг түншийн харилцаа, аюулгүйн байдал, эдийн засгийн хөгжил, соёл боловсоны солилцоо, экологийн байгуулалт зэрэг талаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Яриа хэлцэл зөвшилцлийг баримталж, өнө батын энх тайван дэлхийн ертөнцийг байгуулах хэрэгтэй. Хамтаар байгуулж үр өгөөжийг нь хамтаар эдлэхийг баримталж, аюулгүй дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Хамтран ажиллаж, хамтаар ашиглахыг баримталж, хамтаар цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Солилцоо хийж харилцан туршлага солилцон нээлттэй багтаамжтай дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Ногоон нүүрстөрөгч бага ялгаруулахыг баримталж, цэвэр цэмцгэр дэлхий ертөнц байгуулах хэрэгтэй гэжээ.
Үүнээс гадна, Ши Жиньпин дарга бас Хятадын бодлогын "өөрчлөгдөхгүй" дөрвөн шийдвэр зоригийг тодорхойлон өгүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ:

Хятадын бодлогын чиглэлийг олон хүмүүс анхаарч байна, олон улсын хамтын нийгэмлэг ч ярилцаж байна. Энд би тодорхой хариулт өгөхийг хүсэж байна. Нэгдүгээрт, Дэлхийн энх тайвны хамгаалах гэсэн Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Хоёрдугаарт, Хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Гуравдугаарт, Түншийн харилцаа байгуулах гэсэн Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Дөрөвдүгээрт, Олон талт үзэлтийг дэмжих гэсэн Хятадын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс бол НҮБ-ыг үндэслэгч гишүүн орон, сүүлийн жилүүдэд Ираны цөмийн асуудал, Сирийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлаар яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, улс төрийн аргаар зохицуулахад Хятадын хувь нэмэрийг оруулсан байна. Хятад улс бас НҮБ-ын олон улсын үйл хэрэгт голлох үйлдэл үзүүлэхийг үргэлжлэн хамгаалан ахиулах болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100