CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Дэлхийн эдийн засгийн форумын нээлтэд илтгэл тавив

01-18-2017 10:36

 17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Давост Дэлхийн эдийн засгийн форумын 2017 оны хурлын нээлтэд оролцож, чухал илтгэл тавив.

 Тэрбээр илтгэлдээ, дэлхий нийтэд саад бэрхшээл болж байгаа асуудлуудыг хялбархнаар эдийн засгийн глобалчлалд хамааруулж болохгүй, ингэх нь зохисгүй бөгөөд асуудлыг зохицуулахад ч нэмэргүй. Бид эдийн засгийн глобалчлалд зохицохын зэрэгцээ сайтар удирдан дагуулж, эдийн засгийн глобалчлалын сөрөг нөлөөг арилган, түүнийг улс орон нэгбүрд, үндэстэн нэгбүрд улам сайтар хүртээх хэрэгтэй.  

 Бид санаачилгатай үйл ажиллагаа авч, хэм хэмжээтэй удирдаж, эдийн засгийн глобалчлалын эерэг үр дагаврыг илүү олон гаргаж, эдийн засгийн глобалчлалын үйл явцын дахин тэнцвэржилтийг биелүүлэх ёстой. Бид үр ашгийг чухалчилж, шударга байдлыг эрхэмлэн, адил бус улс орон, адил бус давхарга, адил бус хүн зонд эдийн засгийн глобалчлалын сайн талыг хамтад нь эдлүүлэх ёстой гэж онцлов. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100