CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Европчууд хувь заяагаа өөрсдөө шийднэ

01-18-2017 10:51

 16-нд Берлин хотноо Германы Канцлер Ангела Меркель Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Енглиштай уулзахдаа, Европчууд хувь заяагаа өөрсдөө шийднэ гэж Америкийн ерөнхийлөгч Трампын Европын ирээдүй зэрэг асуудлаарх зэмлэлд хариу өгчээ.
Меркель уулзалтын үеэр хэлэхдээ, Европын холбоонд хойшид маш олон сорилт тулгарч байна. Жишээлбэл, терроризмтой тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хамгаалах, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах, дотоод зах зээл, ажлын байрны баталгаа зэрэг асуудлууд байна гэжээ. Тэрээр: Эдийн засгийн давуу тал, өндөр үр ашигтай шийдвэрт бодлого тогтоох байгууллага, 21-р зууны сорилт зэрэг талаар Европын холбооны гишүүн орнууд ирээдүйд гүнзгий хамтран ажиллах болно гэжээ.
 

Германы холбооны Бундестагийн гадаад харилцааны хорооны дарга Норберт Роттген 16-нд хэлэхдээ: Трампын асуудал, арга барил Европ тив болон дэлхий дахинд аюул авчрах болно гэжээ. Брюссельд Европын холбооны гадаад харилцааны сайд нарын хуралд оролцож байгаа Германы гадаад харилцааны сайд Штайнмайер мөн өдөр хэлэхдээ, Трампын байр суурийг гайхаж байгаагаа илэрхийлэв. /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100