CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Бельгийн хаан Филиптэй уулзав

01-18-2017 10:10

 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Давост Бельгийн хаан Филип Леополд Мариетай уулзав.

 Ши Жиньпин, Бельги улс бол Хятад улстай хамгийн нягт харилцаатай Европын Холбооны орнуудын нэг. Миний бие болон Филип хаан 2014 он, 2015 онд амжилттай харилцан айлчлал хийж, Хятад Бельгийн удирдагчдын тохиролцсон төрөл бүрийн нийтлэг ойлголтууд бүх талаар хэрэгжив. Хятадын тал Бельгийн талтай улс төрийн итгэлцлийн түвшнээ тасралтгүй дээшлүүлж, хоёр талт харилцаа зөв чиг хандлагаар хөгжихийг баталгаажуулан, хамтын ажиллагааны боломжоо гүнзгий ашиглаж, дээд зэрэглэлийн үйлдвэрлэл, био эм бэлдмэл, орчин үеийн үйлчилгээний салбар, тогтвортой хөгжлийн зэрэг салбараар гол болгож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийг урагшлуулахад бэлэн байна. Хоёр тал хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөж, Хятад Бельгийн харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Бельгийн тал Хятад Европын харилцаа гүнзгийрэн хөгжихийг ахиулах талаар улам идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэн найдаж байна гэв. 
 Филип Леополд, Хятад улс бол агуу их гүрэн. Хятадын тал Бельги Хятадын хамтын ажиллагааг Хятад Европын харилцаа хамтын ажиллагааны чухал жишиг талбар болгон үзэж буй явдалд талархаж байна. Бельги Хятад хоёр тал олон чухал олон улсын асуудалд адилавтар байр суурьтай байдаг. Бельгийн тал Хятадын талын хамт Европын интеграцчлалын үйл явцыг үргэлжлүүлэн ахиулж, хамтаар дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад бэлэн байна гэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100