CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Сар шинийн баярын сүмийн хурлын арга хэмжээ болов

01-18-2017 11:07

Өмнөд Солонгосын "Баясгалант цагаан сар-2017" сар шинийн баярын сүмийн хурлын арга хэмжээ 16-нд Сөүл дэх Хятадын соёлын төвд боллоо. Сар шинийн баярын сүмийн хурал бол Өмнөд Солонгосын "Баясгалант цагаан сар-2017" сар шинийн баярын арга хэмжээний нэг юм. Арга хэмжээ "Үзэмжит сайхан Хунань" сэдвийн хүрээнд, Хунань мужийн үндэсний найрал хөгжмийн концерт, арслант бүжгийн тоглолт, Хунань мужийн биет бус соёлын өв урлагийн үзэсгэлэн, ясан сийлбэрийн уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг баялаг агуулгуудыг хамарчээ. 

 2010 оноос эхлэн, Хятадын соёлын яамны дэмжлэгээр, Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайдын яам болон Сөүл дэх Хятадын соёлын төв жил бүр сар шинийн баяраас өмнө, Өмнөд Солонгосын олон газарт баялаг агуулгатай соёлын арга хэмжээ зохион явуулдаг болсон юм. Өмнөд Солонгосын "Баясгалант цагаан сар-2017" сар шинийн баярын арга хэмжээг Өмнөд Солонгосын Инчон хотын захиргаа, Хятадын соёлын төв, Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайд, Хунань мужийн захиргаа хамтран зохион явуулж байгаа бөгөөд арга хэмжээ нь 2-р сарын 28 хүртэл үргэлжилнэ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100