CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Швейцарын Холбооны ерөнхийлөгч Дорис Леутхардтай хэлэлцээ хийв

01-17-2017 09:55

 6-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Берн хотноо Швейцарын Холбооны ерөнхийлөгч Дорис Леутхардтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүнүүд Хятад Швейцарын харилцааг нааштай үнэлээд, хойшид ч нээлттэй, багтаамжтай үзэл ухамсар баримтлан, хамтын ажиллагаагаар хамтдаа амжилтад хүрэх замаар замнаж, олон салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Швейцарын харилцаа улам сайтар хөгжихийг урагшлуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.
Ши Жиньпин, дипломат харилцаа тогтоосноос хойших 67 жилийн туршид Хятад Швейцар хоёр орон ямагт стратегийн өндөрлөг, алс хэтийн хараасаар улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлсээр ирсэн юм. Өдгөө хоёр орны харилцаа үргэлжлэн сайн сайхан хөгжих чиг хандлагаа хадгалсаар байна. Хятад Швейцар ноднин шинийг санаачлах стратегийн түншийн харилцаа тогтоосон явдал нь хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал жолоодон дагуулах үүрэг гүйцэтгэх болов. Бид Швейцарын талын хамт Хятад Швейцарын харилцаа нэн сайтар хөгжихийг урагшлуулахад бэлэн байна гэв.
Ши Жиньпин, хоёр орны удирдагчид байнгын харилцаа холбоогоо хэвээр хадгалж, улс төрийн итгэлцэл, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэх нь зүйтэй. Хоёр тал худалдаа, банк санхүүгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой. Швейцарын талтай шинийг санаачлах хамтын ажиллагаагаа бодиттой дээр хэрэгжүүлэн, дижитал, ухаалаг үйлдвэрлэл, үйлдвэрлэх хүчний зэрэг талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, давуулаг талаа харилцан нөхөхөд Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн хоёр тал хүмүүнлэгийн харилцаагаа өргөтгөн, оюутан солилцон суралцуулах цар хүрээгээ нэмэгдүүлж, ажил мэргэжлийн боловсролын хамтын ажиллагаагаа чангатган, орон нутгууд болон иргэд хоорондын харилцааг ахиулах нь зүйтэй. "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах бол олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал арга зам. Швейцарын тал "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны санаачилгыг идэвхтэй дэмжиж буй явдалд Хятадын тал талархаж, түүнчлэн Швейцар улс Европын орнуудын дотроос хамгийн түрүүнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдсэн явдлыг сайшааж байна. Швейцарын талтай дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүү, даатгал, үйлдвэрлэлийн зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх тухай идэвхтэй хайн сүвэгчилж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа урагш ахиулахад бэлэн байна гэв.

Хоёр тал Хятад Швейцарын шинийг санаачлах стратегийн яриа хэлэлцээний индэр энэхүү шинэ механизмын ерөнхий чиг хандлага дор "Хятадад үйлдвэрлэв 2025" ба Швейцарын "Аж үйлдвэрлэл 4.0" стратегийг холбохоо эрчимжүүлж, хоёр орны компани нэгжүүд, судалгааны байгууллагууд шинийг санаачлан хамтран ажиллахыг гүнзгийрүүлэхийг зөвшөөрлөө. Хоёр тал цаашид Хятад Швейцарын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат өсгөж, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, даатгал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр болов.

Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтдаа сэтгүүлчидтэй уулзлаа.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100