Газрын тосны хот Карамай
01-17-2017 18:21
1955 онд Хятад улс хамгийн анхны нефтийн ордыг илрүүлснээр говь нутагт нэгэн шинэ хот Карамай шаваа тавьжээ. Карамай гэх нэр нь “Карамайн дуун” гэх дуугаар олноо танигдсан бөгөөд Хятад улсын нефтийн бүс нутаг, Хятад улсын баруун хойд бүс нутгийн хар болор хэмээн алдаршсан юм.
Карамай хот нь Шиньжяний Зүүнгарын хотгорын баруун хойд захад оршдог бөгөөд 1958 онд хот болох зөвшөөрлөө авч байсан юм байна. Шиньжяний Уйгар үндэстний өөртөө засах орны, орны зэрэглэлийн энэ хотод Хятад, Уйгар, Казак зэрэг 38 үндэстэн оршин суудаг, 410 гаруй мянган хүн амтай. Хотын харьяанд Шиньжяний нефтийн компани, баруун бүс нутгийн хайгуулын болон Карамайн нефть химийн компани зэрэг олон аж ахуйн нэгжүүд байдаг.
Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд Карамай нь газрын тосны үйлдвэрлэлд тулгуурлан нийгмийн бүх л чиглэлээр хурдацтай хөгжсөн бөгөөд хот байгуулалт нь төгс төгөлдөр орчин үеийн шинэ хот юм. Зарим эрдэмтэн судлаачид Карамайг Хятадын баруун бүс нутагт хамгийн өндөр хөгжих боломжтой хотын нэг бөгөөд Шиньжяний бүс нутгийн хөгжлийн дүр төрхийг тодорхойлох болно гэж хэлдэг.
Суулийн жилүүдэд Кармай хот нь “Хятадын эрүүл мэндэд ээлтэй хот”, “Хятадын байгаль орчинд ээлтэй хот”, “Хятадын соёлч аялал жуулчлалын хот”, “Хятадын шинийг бүтээсэн шилдэг хот” зэрэг цол өргөмжилөлийг хүртжээ.
1955 оны 7-р сарын 6-ны өдөр, 8 үндэстний цөөнхийн 36 залуу ажилтнаар бүрдсэн хайгуулын баг Шиньжяний Зүүнгарын хотгорын баруун хойд бүс нутгийн Хар тосон ууланд өрөмдлөгө хийж эхэлжээ. Тухайн жилийн 10-р сарын 29-ний өдөр нэгдүгээр цооногоос анхны хар тос ундарч, Хятад улс хамгийн анхны нефтийн цооногтой болсноо зарлан тунхагласан юм. Өнөөдөр тус хотын нефтийн орд газраас жилд 10 сая тонн газрын тос олборлож байна. Тухайн хотын нефть химийн үйлдвэрлэлийн паркад 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Карамай хот нь дэд бүтцийн байгуулалтандаа онцгой анхаарсаны улмаас хотын үйлчилгээ илтэд сайжирсан байна. Энэхүү хот хурдны авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг дэд бүтэцтэй бөгөөд хотын зохион байгуулалтын бусад ажлыг тоон систэмд шилжүүлж , технологийн шинэ дэшил өөд улам тэмүүлэн хөгжиж байна.
Карамай нь байгалийн өвөрмөц тогтоцтой, аялал жуулчлалын өөрийн гэсэн онцлогтой хот юм. Хятадын хамгийн онцлог газар нутаг, улсын 4A зэрэглэлийн жуулчлалын бааз гэгдэх дэлхийн чөтгөрийн хот, улсын 4A зэрэглэлийн орон болон Кармай гол зэрэг хүний нүд сэтгэлийг татах олон сайхан газартай. Мөн улсын стандартад нийцсэн их говийн гольфийн талбайтай бөгөөд экологийн хүнсний бүтээгдэхүүн тариалах нээлттэй бүс, хүний гар сэтгэлээр ойжуулсан ой зэрэг жуулчдыг татсан олон үзэмжит газар бий бөгөөд орчин үеийн хотуудын шинэ өнгө төрхийг харуулан хөгжиж буй хот юм.