CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин, Швейцарийн эдийн засгийн салбарынхантай уулзав

01-17-2017 11:02

 16-нд Берн хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Швейцарийн Холбооны дарга Леутхардтай хамт тус орны эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй уулзав.

 Ши Жиньпин: Хятад, Швейцарь дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш, хоёр орны харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжив. Ялангуяа эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Швейцарийн аж ахуйн нэгжийн эзэд зоригтойгоор шинийг нээн хөгжүүлэх үзэл санааг баримталж, Хятадтай хамтран ажиллах явцдаа боломжийг алдалгүй ашиглан, баялаг үр дүнд хүрсэн гэжээ.

 Ши Жиньпин Хятадын эдийн засгийн байдлыг танилцуулахдаа, Хятадын хөгжил дэлхий дахинтай салшгүй холбоотой. Дэлхий дахины хөгжилд ч Хятад улс хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хятад улс эдийн засгаа тэнцвэртэй тогтвортой, эрүүлээр өсгөнө гэдэгт итгэлтэй байна. Хятадын ард түмэнд улам олон бодит ашиг хүртээхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийг ахиулахын төлөө идэвхтэй хувь нэмэр оруулах болно. Швейцарь зэрэг олон оронд хамтын ажиллагааны олон боломж бүрдүүлж өгөх болно гэжээ.

 Ши Жиньпин: Хятад, Швейцарь олон улсын эдийн засгийн чөлөөтэй, нээлттэй эмх журмыг хамгаалах талаар хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр орны эдийн засгийн салбарынхан хамтдаа хичээж, эрх тэгш харилцан ашигтай, нээлттэй, хамт амжилтад хүрэх талаар санаачилга гаргаж, худалдааны олон төрлийн ивээх үзлийг эсэргүүцэн, эергээр хөгжихийн зэрэгцээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд туслалцаа үзүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100