CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хуучирсан орон сууцыг өөрчлөн сайжруулах тухай чухал заавар гаргав

01-17-2017 10:02

 ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хуучирсан орон сууцыг өөрчлөн сайжруулах ажлын талаар чухал заавар гаргав.

 Зааварт, хуучирсан орон сууцыг өөрчлөн сайжруулах бол иргэдийн амьжиргаа ба хөгжлийн том чухал төсөл юм. 2016 онд олон бүс нутаг, холбогдох талынхан идэвхтэй, нягт уялдаатай хамтран ажиллаж, хүчир бэрхшээлийг ялан давж, хуучирсан орон сууцыг өөрчлөн сайжруулах ажлын оны үүрэг зорилтоо амжилттай биелүүлж, ядуу хүндрэлтэй айл өрхийн орон сууцын нөхцөл боломжийг сайжруулах, үр ашигтай эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн өргөтгөх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэв. Хуучирсан орон сууцыг өөрчлөн сайжруулах 2017 оны үүрэг мөн хүнд байна. Намын төв хороо, төрийн зөвлөлийн шийдвэр байршуулалтыг сайтар нямбай хэрэгжүүлж, хөгжлийн шинэ ойлголт ухамсар бий болгон, ажлын эрчээ чангатгаж, хариуцлагаа хэрэгжүүлэн, хөрөнгө санхүүжилт зэрэг тал бүрийн нөхцөлийг баталгаажуулж, 6 сая хуучин орон сууцыг өөрчлөн сайжруулах энэ оны үүргээ түргэхэн төлөвлөн хэрэгжүүлж, нэн олон иргэдийг эртхэн орон сууцад нүүлгэн оруулахаар чармайх хэрэгтэй гэв.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100