CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бүс нутгийн аюулгүйн байдлыг бусниулав

01-17-2017 17:55

 Синьхуа Агентлагийн мэдээ: 16-нд Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мариа Захарова: Америк өдгөө Европын бүс нутагт цэргийн хүчний байршуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь Европын аюулгүй байдлыг ихээр хохируулж байна гэжээ.

Мариа Захарова: Вашингтон өдгөө шинэ ээлжийн зэвсэглэлээр хөөцөлдөж, Орос Америкийн харилцааг хүйтэн дайны сөргөлдөөний байдалд оруулах гэж байна. Оросын талын мэдээнээс үзвэл, Америкийн арми энэ сард Польшид нэг хуягт бригад томилсон байна. Энэ бригадад 87 танк, явган цэргийн 144 байлдааны хуягт тэрэг, 18 галт буутай. Төлөвлөгөөний дагуу, Америк арми энэ онд Германд 1800 цэргийн хүчин бүхий олон тээврийн болон байлдааны нисдэг тэрэгтэй бригад томилж, Польшид танк, хуягттай 900 цэргийн хүчин байршуулахаар төлөвлөж, өөр бас тэнгисийн цэргийн десантын 300 цэргийг Норвегид суулгах гэж байгаа бөгөөд агаарын техникийн тоног төхөөрөмжийг Латви, Румынд байршуулсан гэжээ.

Тэрээр: Америкийн эдгээр үйл ажиллагаа нь Европын бүс нутгийн армийн хүчний байршуулалтын тэнцвэрийг алдагдуулж, Европ болон Атлантын далайн бүс нутагт урт удаан хугацааны сөрөг үр дүн авчирах болно гэжээ.  

                                    \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100