Хүний биед үл зохицох, өвчин үүсгэгч идээ ундаа
01-17-2017 17:27
Хүний биед зохицсон, хамгийн тохиромжтой хоол хүнсийг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, үр тариа, ус, төрөл бүрийн ногоо хэмээдэг. Хүмүүс ч эртнээс энэ л зарчимаар хооллож ундалж ирсэн. Харин мах, махан бүтээгдэхүүнийг өвлийн сэрүүн цагт түлхүү хэрэглэдэг байсан аж. Гэвч сүүлийн жилүүдэд махан хүнс, түүнчлэн органик бус химийн хольцтой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь их болсон байна. Ер нь хүн төрлөхтөн байгаль дэлхийгээсээ холдож хөгжихийн хэрээр зөн совин, мэдрэмж нь багасч зөвхөн таван мэдрэхүйн түвшинд юмыг үзэж, тэрхүү мэдрэхүйгээ хангах, өөрөөр хэлбэл сэрлийн цэнгэлээ гүйцэлдүүлэхийн төлөө оюун ухаан нь ажилладаг ”амьтад” болсон гэдгийг судлаачид хэлэх болсон. Энэ бүхнээс үүдэлтэйгээр хүний идэх, ундлах ёс алдагдаж үр дүнд нь үл зохих, үл шингэхээс шалтгаалсан өвчин хэмээх зүйл бий болжээ.“Лу.Алтан товч”-ын мэдээ (7-р тал)- нээс үзэхэд хүн төрөлхтөн эрт үеэс эхлээд л буруу сонголт хийсэн болох нь харагддаг. Дорно дахины анагаах ухааны онолоор идээ ундаагаас шалтгаалах 404 өвчин бий хэмээн номлосон байдаг. Хүн хөгжих тусам, хүний амьдрах орчин өөрчлөгдөхийн хэрээр өвчний тоо ч мөн өссөөр иржээ.
Энд мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой зарим өвчнөөс дурдвал:
Халуун дулаан цаг ууртай, бохир орчинд хадгалж буй маханд төрөл бүрийн хортой ян(бактер) түргэн үрждэг бөгөөд дутуу болгож хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд хүний биед халдварт өвчин үүсэх үндсийг тавьдаг аж. Түүнчлэн маханд ямар нэг бактер үржихээс сэргийлэн махны үйлдвэрүүд болон худалдааны сүлжээ дэлгүүрүүд төрөл бүрийн химийн бодис холих явдал ч гардаг. Тэрчлэн мах болоод хоол хүнсийг хэт чанаж болгох нь мөн л зохимжгүй хооллолт болдог аж.
Үхрийн маханд азотын хорт нэгдлүүд болох шээсний хүчил ихээр агуулагддаг байна. Олон жилийн турш байнга махан хүнс хэрэглэхэд хүний бөөр энэхүү хорт нэгдлийг цэвэршүүлэхийн тулд хэт их ачаалснаас болж үүргээ гүйцэтгэж чадахаа больдог. Тийнхүү шээсний хүчил биед хуримтлагдан, булчингийн эдэд шингэж улмаар хатууран талсжиж чулуу үүсгэдэг байна. Үе мөчинд хуримталбал тулай, хэрх, мэдрэлийн эд эсэнд хуримталбал мэдрэлийн ширхэгийн үрэвсэл, гиматис өвчний үүсгэнэ.
Биеийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдсанаас ходоодны хямрал “диспепси” өвчин үүснэ. Хүчил ихэдснээс хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудаж хоолыг дутуу боловсруулснаар тэр нь бүрэн задарч амжилгүй эсгэгийн нөлөөгөөр хатуурдаг ажээ. Үүнээс шалтгаалан гэдэс дүүрч, хэхрүүлж, бие суларч, муу хий хуралдан, амнаас эвгүй үнэр гарч, хоолонд дургүй, уур уцаартай болдог. Улмаар ходоодны шархлаа, хатиг, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ өвчин үүсэх магадлалтай. Хэрх, тураал, таргалалт зэрэг олон өвчнүүд мөн хүчиллэг хоол хүнснээс болдог.Махан хүнс нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай орны хүмүүст уураг, илчлэг, бусад амин чухал тэжээлийн эх үүсвэр болдог нь үнэн юм. Тэгвэл энэ бүхнийг нөхөх, орлуулах өөр ашигтай зохимжтой хоол хүнс байна уу?
Олон жилийн судалгаагаар жимс ногоо, үр тарианы бүтээгдэхүүн, буурцагт ургамлын хүнсний ач холбогдол нь зүрхний өвчин ба хорт хавдар гэх мэт ихэнх өвчний эрсдлийг бууруулдгаараа махан хүнстэй харьцуулахад илүү өндөр байгаа нь тогтоогджээ. Гэтэл саяхан эдгээр хүнсний өвчнөөс сэргийлэх бас нэг нөлөөллийг нээж олсон байна. Энэ нь хүчлийн исэлдэлтийн хороос эсийг хамгаалснаар мөн амин дэм, эрдэс, ислэг, ширхэглүүр нь өвчлөлийн аюулыг бууруулдаг болох нь батлагджээ. Ингээд судлаачид жимс, үр тарианы агууламжинд өөр нэгэн гайхалтай бодис буюу эрүүл мэндийг хамгаалагч тэжээл бүхий фитохимийн бодис байгааг илрүүлж чадсан байна. Энэхүү бодис нь ургамлын эсэргүүцэх чадварыг сайжруулж өнгө ба үнэрийг нь сэргээгч биологийн идэвхит бодис гэнэ.