CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Палестин Израйлийн мөргөлдөөнийг зохицуулахыг уриалав

01-16-2017 16:17

 Синьхуа Агентлагийн мэдээ: Францын санаачилсан Ойрх Дорнодын энх тайвны хурал 15-нд Парист болжээ. 70 улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгч хурлын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, онц арга хэмжээ авч, Палестин, Израйлийн мөргөлдөөнийг зохицуулахад ашиггүй зүйлийг өөрчилж, Палестин Израйлийн хооронд төв голч, үүрдийн, бүх талын энх тайвныг тогтоох хэрэгтэй гэжээ.

 Палестин Израйлийн хэлэлцэн тохиролцсон зохицуулах төсөл нь хоёр талын зүй ёсны хүсэл эрмэлзэл, тухайлбал Палестин улс байгуулах эрхтэй байх, Израйль 1967 оноос хойших холбогдох газар нутгийг эзэлж буй үйл ажиллагаагаа зогсоох, Израйлийн аюулгүй байдлын эрэлт хэрэгцээг хангах ёстой гэж талууд цохон тэмдэглэв.

 Талууд бас ноднин жилийн 12-р сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан 2334 дугаар тоот тогтоолыг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Энэ тогтоолд Израйль улс Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршин суух цэг байгуулах үйл ажиллагаа "олон улсын хуулийг зөрчиж байна", оршин суух цэг байгуулах аливаа үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна гэж тэмдэглэсэн юм.   \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100