CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ӨМ-д нүүрсний үнэ өсөж эхэлээ

01-16-2017 10:10

 ӨМ-ын Нүүрсийн салбар 4 жил дараалан үнэ нь буурсаны эцэст буцаад өсөх хандлагатай болж, 2016 оны байдлаар дулааны нүүрсний үнэ нь тонн тутамдаа 148.95 юаньд хүрч, 2015 оны мөн үеийнхээс 14.22 хувиар нэмэгдсэн гэж сэтгүүлч ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалжаас үзвэл, ноднин жилийн 1-4 сарын хооронд, хэрэглээ багатай, хаврын баяр тохиосны улмаас ӨМ-ын нүүрсний үнэ үндсэндээ буурах үзүүлэлттэй байсан юм. Дараа нь хэт үйлдвэрлэлийг хорогдуулах зэрэг бодлого барьснаар улс даяар нүүрсний үйлдвэрлэл хорогдож, бэлэн нүүрс багасаж, хэрэглээ ихэссэнээр нүүрсний үнэ хурдтай өсөж эхэлсэн байна.

Хятадын эдийн засаг "тогтвортой өсөлт"-өө хадгалж байгаа болохоор нүүрсний хэрэглээ богино хугацаанд тогтвортой байх болно. 2017 оны нүүрсний зах зээл ерөнхийдөө эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байж, үнэ нь ч боломжийн түвшинд байх болно хэмээн шинжээчид үзэж байна.
                                                                                              Н.Пүрэвжав орчуулав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100