CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Мөстлөгийн үе киноны шинэ хувилбар-Хөлдсөн үнэг

01-16-2017 17:35

Сүүлийн өдрүүдэд хүчтэй хүйтэн урсгалын нөлөөгөөр Европын олон улсад цаг агаар огцом хүйтэрч байна. Тэгвэл ганцхан долоо хоногийн хугацаанд 60 хүн  хүйтрэлийн улмаас амь насаа алдсан гэдгийг Жүншинь агентлаг гадаадын хэвлэл мэдээллээс иш татан энэ сарын 14-ны өдөр мэдээлсэн байна. Тэсгим хүйтэн үргэлжлэхийн хэрээр олон сөрөг үйл явдал, мөн олныг гайхшруулсан мэдээ мэдээлэл  гарсаар байгаа юм. Тухайлбал огцом хүйтрэлийн үед Германы баруун хэсэгт орших Дунай мөрний усанд нэгэн үнэг үйж хөлдсөнийг нутгийн анчид гарган авчээ. Үнэг идэш хайн мөрнийг гатлах үед мөс цөмөрсөн ч гарч амжилгүй ийн мөсөн хөшөө болсон байх магадлалтай гэнэ. Гэхдээ өвлийн улиралд амьтад гол дундуур явж байхдаа унаж хөлдөнө гэдэг маш сонин, бараг л тохиолддоггүй гэдгийг нутгийн хүмүүс хэлж байгаа юм. Энэ өвлийн тэсгим хүйтэн цаг агаар олон шинэ үзүүлэлтийг бий болгохын зэрэгцээ Европ тивд ихээхэн хэмжээний хор хохирол учруулж болзошгүй байна. Тэртусмаа Европт дүрвэн ирсэн орон гэргүй иргэдэд туйлын хүндээр тусч байгаа гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100