CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

AirPods чихэвч зах зээлд эрэлттэй байна

01-13-2017 16:46

Apple компаны AirPods утасгүй чихэвч зах зээлд гарсанаас хойш өнгөрсөн оны 12-р сард хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татжээ. 2016 оны 12-р сарын статистикаас харвал тус сард адил бараа бүтээгдэхүүний нийт худалдааны 75 хувийг энэхүү чихэвчний борлуулалт эзэлсэн байна. Мөн сүүлийн үед гаргасан бас нэгэн судалгаагаар утасгүй чихэвчний борлуулалт утастай чихэвчнээс өндөр байгааг харуулжээ.

Арple компани анх AirPods-ыг хэрэглээнд гаргасан  өдрийн борлуулалт нь Амазоны Prime өдөрлөг болон хар баасан гаригийн хямдралтай худалдааны борлуулалтаас өндөр байсан юм. Үүнээс харахад тус бүтээгдэхүүн гарсан цагаасаа олны талархалыг хүлээгээд зогсохгүй зах зээл дэхь эрэлт нь ойрын үед буурахааргүй дүр төрх ажиглагдаж байна.

  

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100