CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Орос Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаар зөвшилцжээ

01-13-2017 10:50

 Хятад, Оросын Зүүн хойд Азийн аюулгүй байдлын 6 дахь зөвшилцөл 12-нд Москвад боллоо. Хятадын ГХЯ-ын сайдын туслах Күн Шуань-Ю, ОХУ-ын ГХЯ-ын орлогч сайд Игор Моргулов нар зөвшилцлийг хамт даргалж, хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалалт, аюулгүй байдал зэрэг салбарын албаны хүмүүс зөвшилцөлд оролцжээ.
Солонгосын хойг,Зүүн Хойд Азийн бүс нутгийн байдал маш ээдрээтэй, эмзэг байна. Үүнд хоёр тал дээд хэмжээнд анхаарал хандуулж байгаа. Холбогдох талууд хүлээцтэй байж, байдлыг хурцатгах арга хэмжээ авахгүй байхыг талуудад шаардаж байна гэж Хятад, Орос хоёр тал санал нэгтэй үзжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг баримталж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан яриа хэлцэл зөвшилцлөөр асуудлыг зохицуулах арга хэмжээ авч, үүний төлөө хүчин чармайлт гаргах болно гэж хоёр тал дахин нотолжээ.
АНУ, БНСУ, Өмнөд Солонгост "THAAD" пуужингийн эсрэг систем байршуулахаар хичээж байгаад хоёр тал анхаарал хандуулж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятад, Орос хоёр талын аюулгүй байдалдаа анхаарал хандуулж байгааг хүндэтгэн пуужингийн эсрэг систем байршуулахаа зогсоохыг Америк, БНСУ-аас шаардсан байна. Цаашид арга хэмжээ авч Хятад, Орос хоёр талын ашиг сонирхол, бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдлыг хамгаалах болно гэж хоёр тал зөвшилцөн тогтжээ.

  Зүүн Хойд Азийн байдлын талаар хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ.

                                               \Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100