CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Хүний орчлонгийн дагшин нутаг - Канас

01-12-2017 16:08

                                                                                        

   Хүн төрөлхтөн дэлхий ертөнцөөс халин сансар орчлонгийн уудам орон зайд эрэл хайгуул хийж шинийг нээж байна. Гэвч бидний амьдран буй энэ цэнхэрхэн гариг дээр олон нууц, гайхалтай газар нутаг оршсоор байна. Үүний нэг нь Шиньжяний Алтайн уулсын нэг хэсэг, Хятад болон Казахстан, Орос, Монгол улстай хиллэж буй  Канас юм. Тус аялал жуулчлалын бүсийн нийт талбай 10030 км.кв бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Канас гэх үгийг монголчилвол гоё гайхамшигтай газар нутаг гэх утгыг илэрхийлэх аж. Канас нь БНХАУ-ын Шиньжяний баруун хойд бүс нутагт орших бөгөөд дөрвөн талаараа говь, цаст уулсаар хүрээлэгдсэн байдаг юм. Энэхүү үзэсгэлэнт байгалийн цогцолбор газрыг 1980-иад оны үед илрүүлж, “Хүний орчлонгийн хамгийн сүүлчийн ариун нутаг ” хэмээн нэрийдэх болсон гэдэг.

   Канас нь томоохон зэрэглэлийн 55 аялал жуулчлын гол цэгтэй бөгөөд үүнийгээ 33 төрөлд хуваасан байдаг юм байна. Үүнд улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүс, газар зүйн онцлог бүхий улсын зэрэглэлийн парк, цагаан Хава ойн парк, Канас болон Хэмү голын хөндий, Наран, Хэмү тал нутаг зэрэг дотоод гадаадад алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Канас нь газар зүйн онцлог байрлалтай төдийгүй “Нуурын сонин амьтан”, “Канас бурханы гэрэл”, “Жигтэй Тува хүн ” зэрэг олон тайлагдашгүй оньсого нууцтай бөлгөө. 

   2000 оноос Канас нь БНХАУ-ын 5A зэрэглэлийн үзэсгэлэнт аялал жуулчлалын бүс, улсын газар зүйн онцлог парк, улсын ойн парк, Хятад улсын баруун бүс нутгийн 10 онцлог нутаг зэрэг олон нэр хүндтэй цол шагналыг удаа дараа хүртэж байжээ. Мөн “Хятад улсын байгалийн өв, улсын байгаль болон соёлын өвийн бэлтгэл нэр ”-д бүртгүүлээд байна.

   Канас нь байгалийн тансаг зохицолтой, хөвч ой, тал нутаг хослосон үнэхээр гайхалтай нутаг юм. Канасын энэхүү үзэсгэлэнт нутагт Хятад улсын Тува үндэстнүүд амьдардаг. Тус нутаг нь хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншлийн амьд музей гэгддэг. Хэдийгээр дөрвөн улирал ээлжлэн байдаг ч ганцхан өдөр цас бороо салхи шуурга гээд байгалийн бүхий л үзэгдлийг нэг дор мэдэрч болдогоороо үнэхээр гайхамшигтай. Тиймээс жуулчид төдийгүй судлаач, уран бүтээлчид Канас нутгийг зорих нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. 2000 оноос эхлээд Канаст аялах жуулчдын тоо жил тутам 30%-иар өсч байна. 2011 онд тус нутагт аялагчдын тоо бараг нэг сая шахам буюу 906 мянга 600 болсон нь үүнийг нэг илэрхийлэл юм. Аялал жуулчлалыг зохицтой хөгжүүлэх, тус нутгийн экологийг хамгаалах үүднээс, Канасаас 30 км зайд Жя Дэнюй гэх жуулчдын амралтын газрыг тусгайлан байгуулжээ.

  

 

                                                                             

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100