CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Америкт интернет халдлага үйлдсэнийг хүлээн зөвшөөрөв

01-12-2017 11:17

                                                                                     

Өнгөрсөн жилд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Орос, Америкийн Ардчилсан намд интернет халдлага үйлдсэн гэдгийг Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 11-нд хүлээн зөвшөөрөв. Үүнээс өмнө тэрээр Америкийн тагнуулын газрын гаргасан энэхүү магадлалаас татгалзсаар байлаа.

Тэрээр мөн өдөр Нью-Йоркт хийлгэсэн анхны хэвлэлийн бага хуралд, хакерын халдлагыг Орос үйлдсэн гэж би үзэж байна. Гэвч Америк бусад орнууд болон хувь хүний хакерын халдлагад өртсөөр ирсэн гэв. Тэрээр мөн хакерын халдлагаас сэргийлэх арга хэмжээг зохистой хэрэгжүүлээгүй хэмээн Америкийн Ардчилсан намыг шүүмжлэв.

Энэ сарын 6-нд, Америкийн Тагнуулын байгууллагын ерөнхий захирал алба тайлан гаргаж, Оросын засгийн газар интернет халдлага үйлдэж, Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэв. Тайланд, Оросын засгийн газар Трампыг илүү дэмжиж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны итгэлийг алдуулахаар оролдсон юм гэжээ. \Урьхан\  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100