CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол улсын “Алтай” чуулгын тоглолт Сүбэд боллоо

01-12-2017 16:45

Энэ сарын 7-8 ны өдрүүдэд Монгол улсын Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид Гансу мужийн Сүбэд айлчлан тоглолт хийлээ. Нийт гуч гаруй уран бүтээлчдээс бүрдсэн энэхүү тоглолт нь Монгол улсын Говь-Алтай аймаг болон Сүбэ шяаны соёлын солилцооны хүрээнд хоёр үдшийн турш үргэлжилсэн. Тоглолтыг нээж Сүбэгийн Монгол үндэстний өөртөө засах шяаны намын хорооны дэд дарга Түмэнжаргал үг хэлсэн юм. Тэрээр Сүбэгийн үзэгч олонд Говь- Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулж байгаад талархал илэрхийлээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ. Тус чуулгын уран бүтээлчид орчин цагийн урлаг хийгээд монгол үндэстний уламжлалт дуу хуурыг хоршуулж, Монголын ард түмний зориг тэмүүлэл, малчин түмний эгэл амьдрал, уудам тэнүүн зан чанарыг илэрхийлсэн олон сайхан уран бүтээлийг үзэгч олонд өргөн барьж, халуун алга ташилтаар хариу мялаалгав. Энэхүү тоглолтыг Сүбэ шяаны радио телевизийн товчооноос мөн шууд дамжуулан нэвтрүүлсэн билээ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн соёлын арга хэмжээний үеэр тус чуулгын уран бүтээлчид Сүбэгийн Монгол сургууль, эмнэлгээр зочилсон. Энэ үеэр Монгол үндэстний сургуулийн сурагчид Алтай чуулгын уран бүтээлч нарт зориулж, “Хан цэнгэлийн тууль” тэргүүтэй Сүббэгийн Өвөрмонгол үндэстний онцлог бүхий язгуур урлаг, ерөөл магтаалаас тоглон сонирхуулсан юм.

Ийнхүү Монгол улсын Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга урилгаар Сүбэд хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолтоо хийсэн нь хоёр орны соёл, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Энэ үеэр Монгол улсын Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Ц. Мөнхзаяа : Өнгөрсөн онд Гансу мужийн намын хороо засгийн ордноос Монгол улсын Говь - Алтай аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа сайжруулж, харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон билээ. Соёлын солилцооноос гадна Сүбэ болон Говь-Алтай аймаг хөдөө аж ахуй газар тариалан, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын хүчин чармайлтаар Дэл уулын хилийн боомтын үйл ажиллагааг нээхээр зорилт тавин ажиллаж байгаа гэв. Мөн Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Н. Энхбат Сүббэ шяаны намын хороо, засгийн ордон Ардын дуу бүжгийн Алтай чуулгыг урьж соёлын арга хэмжээ зохиосонд талархал илэрхийлээд, цаашдаа тус шяаны Улаан мөчирийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хоёр орны соёлын солилцоонд амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.  

  

  

  

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100