CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Улаанбаатарын агаарын бохирдлыг заавал бууруулна гэв

01-12-2017 10:47

 11-нд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Нийслэл Улаанбаатарын агаарын бохирдол "гамшиг"-ийн хэмжээнд хүрээд байна. Эрхбиш хатуу арга хэмжээ авч, өдөр ирэх тусам хүнд ноцтой болж байгаа агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй гэжээ.

10-нд Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-дарга болон ерөнхий сайдаас бүрдсэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс холбогдох байгууллагынхныг цуглуулж, нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар судлан ярилцах хурал зохиож, Улаанбаатар хотын засгийн газраас дэвшүүлсэн агаарын бохирдолтой тэмцэх арга барилын тухай судлан ярилцсан байна.

11-нд болсон нийслэлийн агаарын бохирдлын асуудлаарх хэвлэлийн бага хуралд, Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ, малчид нийслэл рүү шилжин суурьшихыг хязгаарлах тухай Улаанбаатар хотын захиргааны бодлогыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжиж, Улаанбаатар хот нүүрсний хэрэглээг улам хязгаарлаж, хог хаягдал түлэхийг хориглох ёстой гэжээ.

Үүнээс өмнө, гэр хороололын оршин суугчид нүүрсний хэрэглээгээ багасгахыг урамшуулахын төлөө, Улаанбаатар хотын захиргаанаас мэдэгдэхдээ, 2017 оны 1-р сарын 1-нээс, шөнөдөө гэр хороололын оршин суугчдыг үнэгүй цахилгаанаар хангах замаар дулааллагын асуудлыг зохицуулсан. Гэвч орон нутгийн агаарын бохирдолын байдал илэрхий сайжирсангүй гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100