Йод хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
01-11-2017 10:40
Энэхүү эрдэс бодис нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд бодисын солилцоог зохицуулж, бие махбодын өсөлтөнд нөлөөлдөг. Йод дутагдлын улмаас даралт багасах, ядрах, хэт жин нэмэх зэрэг хандлага ажиглагддаг. Зарим тохиолдолд энэ нь бамбай булчирхай томроход хүргэнэ. Тэгвэл далайн байцаа нь йодоор нэн баялаг бөгөөд бууцай, хүрэн манжин, сүү, редиск, байгалын давс, иоджуулсан давс зэрэг нь мөн йодын эх булаг болно.
Йод нь хүний биед маш бага хэмжээтэй хэрэглэгддэг. Өөх тосны бодисын солилцоонд тусалж бие болон сэтгэхүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Мөн бамбайн булчирхайн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг байна.
Хэрвээ хүүхдэд йод дутагдвал сэтгэхүйн гажиг үүсгэж мэднэ. Мөн хөхний хорт хавдар, ядаргаа, бамбай булчирхайн өвчлөл, таргалалттай зэрэгтэй шууд холбоотой. Йодыг хэтрүүлэн хэрэглэвэл “өдөрт 750 мг” бамбайн булчирхайн дааврын шүүрэлд саад учруулж бөөлжих, суулгах, амны хөндий үрэвсэх, аманд төмөр амтагдах зэргээр илэрнэ.
Йодын өндөр агууламжтай хүнсэнд сүүн бүтээгдэхүүн, йоджуулсан давс, далайн гаралтай хүнс, давст нуурын давс зэрэг ордог
Түүнчлэн царгас, сармис, лима шош, мөөг, далайн давс, гичийн үр, шар буурцаг, бууцай, хулуу, хүрэн манжин зэрэгт ихээр агуулагдана.
Брусселийн байцаа, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, тоор, бууцай, хүрэн манжин зэрэг хүнсийг зөөлөн галаар чанаж жигнэж хэрэглэх нь йодын дутагдлаас сэргийлдэг. Хэрвээ бамбай булчирхайн өвчлөлтэй бол хоолны дэглэм барих ёстой.