CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Европын олон салбарынхан Ши Жиньпиний Швейцарьт хийх айлчлалыг хүсэн хүлээж байна

01-11-2017 14:34

1-р сарын 15-18-ны өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Швейцарьт төрийн айлчлал хийж гэж байна. Айлчлалын хугацаанд Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хуралд оролцох бөгөөд Женев дэх НҮБ-ын төв байр, ДЭМБ, Олон улсын Олимпын хороонд айлчлах юм. Ши Жиньпин дарга шинэ оны анхны айлчлалд олон давхаргынхан маш их анхаарал хандуулж, энэ удаагийн айлчлал Хятад, Швейцарийн инновацийн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хүч сэлбэж, дэлхийн эдийн засгийн засаглалд Хятадын оюун ухаан, итгэл зоригийг олгож, НҮБ-ын ажил, олон улсын олон талт хамтын ажиллагаанд Хятадын талын дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн үзсэн байна.
 
Швейцартийн Холбооны засгийн газрын сайтын нийтэлсэн мэдээнд, Ши Жиньпин даргын айлчлал хоёр орны өдөр ирэх тусам эрчимжиж буй улс төр, эдийн засгийн харилцааг харууллаа гэж тэмдэглэжээ. Швейцариас Хятадад суугаа элчин сайд Жан-Жак Де Дардель: Шинийг бий болгох үзэл санаа нь хоёр орны харилцаанд итгэл олгосоор ирсэн. Бид Ши Жиньпин даргын шинэ оны айлчлалыг хүсэн хүлээж байна гэжээ.

Тэрээр: Шинийг бий болгох нь хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлж, цаашдын хөгжилд суурь тавьж байгаа хэрэг юм. Хоёр орны өөрийн гэсэн онцлогтой шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаа нь Швейцарын "аж үйлдвэрлэл 4.0" болон Хятадын "Хятадад үйлдвэрлэв 2025"-ын холбоосыг эрчимжүүлж, харилцан ашигтай ажиллаж, хамтран хөгжих шаардлага байгаа юм гэжээ.

Италийн геополитикийн мэргэжилтэн: Ши Жиньпин даргын энэ айлчлал Европ Хятадын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, Европ Хятадын олон салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлнэ гэж онцолжээ.

Данийн олон улсын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач: Эдүгээ дэлхийн эдийн засгийн засаглалд олон бэрхшээл тулгарч байна. Хятадын үндэсний хүчин дээшлэхийн хэрээр, Хятад улс олон улсын индэрт улам илүү үүрэг гүйцэтгэх болно гэж хэлсэн байна.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100