CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ачааны машин олон хүн дайрсан хэргийг зэмлэн буруушаав

01-10-2017 11:01

 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 9-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, 8-нд Иерусалимд болсон Ачааны машин олон хүнийг дайрсан хэргийг зэмлэн буруушаасан байна.  

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Степхани Дужаррик мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд энэхүү мэдээг уншин дуулгасан байна. Мэдэгдэлд, 8-нд Иерусалимд Палестины нэг этгээд уг террорист халдлагыг үүсгэснийг Антонио Гутерриш хатуу зэмлэн буруушаагаад, халдлагад өртөгчдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг эртхэн эдгэхийг хүссэн гэжээ.
8-нд нэг ачааны машин Иерусалимын өмнөд нутгийн нэг дүүргээс Израйлийн цэргүүд рүү дайрсны улмаас наад зах нь 4 хүн амь насаа алдаж, 10 хүн шархадсан байна. Израйлийн хэвлэлийнхний мэдээлснээр, цагдаагийн тал жолооч руу буудсан гэжээ. 
                                                                                                          \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100