CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Өвөр Монголын 14 дэх өвлийн наадам болж байна

01-09-2017 16:24

 Өвөр Монголын ӨЗО-ны 14 дэх өвлийн наадмын нээлтийн ёслол саяхан Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд ёслол төгөлдөр боллоо. Морин спорт, морь уургалах, адууны үзүүлбэр зэрэг уламжлалт спортын тэмцээн нээлтийн ёслолын үеэр явагдсан байна.

Үзэмчин нутагт хасах 10 орчим хэм цаг ууртай байснаар наадамчид нээлтийн ёслолд өнгө алагласан нутгийн дээлээр гоёж, морио эсвэл машинаа унаад зүг зүгээс хүрэлцэн ирсэн байлаа.  

 Энэ удаагийн өвлийн наадам 5 өдөр үргэлжлэх бөгөөд цас мөсний наадам, өвлийн улирлын монгол хувцасны үзүүлбэр, олон улсын спортын тэмцээн зэрэг олон цуврал арга хэмжээ зохиогдох юм. Тус наадмын гол агуулга болох олон улсын монгол бөхийн тэмцээнд Хятад, Орос, Япон, БНСУ, Монгол зэрэг орны 53 бөх багийн барилдаанд, 256 хүн ганцаарчилсан барилдаанд оролцох юм.  \Навч\ 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100