CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хойд Солонгосын баллистик пуужин хөөргөх бэлтгэл ажил эцсийн үе шатандаа ороод байна

01-09-2017 11:01

 8-нд БНАСАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч: БНАСАУ-ын тив хоорондын баллистик пуужин хөөргөх бэлтгэл ажил эцсийн үе шатандаа орж, ямар ч үед хөөргөхөд бэлэн боллоо гэжээ.
Хойд Солонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагийн мэдээлснээр, уг хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Америк БНАСАУ-д дайсагнах бодлого хэрэгжүүлж, хэдэн арван жилийн турш БНАСАУ-ын бүрэн эрх, чухал чухал эрх мэдэлд халдсаар ирсэн. БНАСАУ тив хоорондын баллистик пуужингийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа нь өөрийгөө хамгаалах хүчээ эрчимжүүлж, Америкийн нуун далдлаагүй цөмийн дайны заналхийлэлтэй тэмцэхийн төлөө юм. Гэвч Америк БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ эрчимжүүлэхийг уриалсаар байгаа бөгөөд БНАСАУ-ын пуужин хөөргөх бэлтгэл ажлыг "өдөөн хатгалга","заналхийлэл" хэмээн үзэж байна гэжээ.

Уг хэвлэлийн төлөөлөгч: БНАСАУ урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээний дарамтад тулгарч буй байдалд устөрөгчийн бөмбөг судлан хөгжүүлж, цөмийн цэнэгт хошууг бие даан зохион бүтээж, цөмийн зэвсэг судлан хөгжүүлэх ажлаа эрчимжүүлсэн юм. БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөх бэлтгэл ажил эцсийн үе шатандаа ороод байна гэжээ.

                                                                                             \Гэрэлт орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100