CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Харбины олон улсын цас мөсний наадам нээгдлээ

01-06-2017 10:10

 Хятадын Харбин хотын олон улсын цас мөсний 33-р наадам 4-нд Харбин хотод нээгдлээ. Энэ удаагийн наадам цас мөсний гэрэлт сувд-Харбин хэмээх уриан дор болж, цас мөсний аялал жуулчлал, цас мөсний урлагийн наадам, цас мөсний эдийн засаг худалдаа, цас мөсний спорт зэрэг 5 том төрлөөр явагдаж байна.

4-нд гадаад дотоодын жуулчид Харбин хотын цас мөсний үзэмжийн бүсэд очиж, төв гудамжны мөсөн үзэмж, Софиа дуган, Сунгари мөрний цас мөсний гайхамшиг болон янз янзын мөсөн баримлыг үзжээ. Тэр үеэр Харбин хот цас мөсний домгийн хот болсон байлаа.

Харбин хотын олон улсын цас мөсний наадам бол Хятадын цас мөсөөр сэдэв болгосон олон улсын чанартай анхны наадам бөгөөд дэлхийн 4 том цас мөсний наадмын нэг болсон юм.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100