CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн хэмжээнд долоо хоног бүрт 3 хэвлэлийн ажилтан амь насаа алдаж байна

01-06-2017 14:09

 Женевт төв байртай хэвлэл мэдээллийн ажиглагч байгууллага-"Press Emblem Campaign" /PEC/ 5-нд тайлан нийтэлж, 2016 онд дэлхийн хэмжээнд нийт 156 хэвлэл мэдээллийн ажилтан нас барсан нь долоо хоног тутамд 3 хэвлэлийн ажилтан осолд өртөн амь насаа алдаж байна хэмээн тэмдэглэжээ.
  
Тайланд, энэ амиа алдсан хүний тоо уг байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 10 жилийн турших бүртгэлийн тооны хамгийн дээд хэмжээнд хүрч, 2016 он хэвлэл мэдээллийн ажилтны аюулгүй байдал хамгийн ноцтой байсан жил болсон гэж тэмдэглэлээ.
 
2016 онд эдгээр хэвлэлийн ажилтны олонх нь дайны хөлд нэрвэгдсэн улс орон, бүс нутагт нас барсан байна. Үүнээс гадна өнгөрсөн 5 жилд, наад зах нь 110 сэтгүүлч Сирид амь насаа алдсан гэж тайланд тэмдэглэжээ.

2004 онд байгуулагдсан "Press Emblem Campaign" /PEC/ бол ашгийн бус Олон улсын Хэвлэл мэдээллийн ажиглагч байгууллага бөгөөд олон нийт, хэвлэл мэдээлэл, бусад группээр дамжуулан, хэвлэл мэдээллийн ажилтны амь насны аюулгүй байдлыг хамгаалахыг уриалахаар зорилгоо болгосон байдаг юм.
                                                                                                                \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100