CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Шингэн будаа хайр түгээнэ

01-06-2017 15:06

   

   Билгийн улирлын өвлийн адаг сарыг Хятад хүмүүс Ла сар хэмээн нэрлэдэг. Тэгвэл энэ сарын шинийн найманд Хятад үндэстнүүд “Ла Ба Жөү” гэх шингэн будаа иддэг уламжлалтай билээ. Ла гэх үг нь сар хэмээх утгатай бол Ба нь наймын тоог илэрхийлдэг. Харин Жөү нь шингэн будаа гэх утгатай аж.
   Мянга гаруй жилийн тэртээгээс Хятад үндэстнүүд өвлийн адаг Ла сард тариа будааны сахиусаа тахиж, өнгөрсөн нэг оны хөдөлмөрөө цэгнэж, ирэх жилийн ургац элбэг дэлбэг байхыг билэгдэн шингэн будаа иддэг байсан аж. Эртний Сүн улсын үеэс энэ ёс бий болж улмаар Чин гүрний үед хааны ордон, дээдэс язгууртны гэр бүл , сүм хийд хийгээд эгэл ард гэлтгүй бүгдээрээ шингэн будаа идэж, тариа будаа элбэг дэлбэг байхыг ерөөн баярладаг байсан аж.
    Ла сарын шинийн найманы энэ идээний найрлагад цагаан, шар будаа, улаан шош, улаан цаваг зэргээс гадна хатаасан үрт жимс багтдаг. Харин сүүлийн жилүүдэд Ла сарын шинийн наймны шингэн будааны баярыг бусдад хайр түгээх хэлбэрээр тэмдэглэх болжээ.


Орчуулсан С.Бүрэнбаяр

 Ханжөү хотын уламжлалт шингэн будааны газарт “Ла Ба Жөү” амсаж буй нь

Жяньсү мужийн Чан жөүгийн Жиү Хуачань сүмийн ажилтан шингэн будаа хутгаж байгаа нь

Өндөр настны асрамжийн газрын ахмадуудад шингэн будаа түгээжээ

Бяцхан хүү Ла сарын шинийн найманы шингэн будаа амтархан идэж байгаа нь

Чүн Чин хотын цэвэрлэгчид хамтдаа Ла сарын шинийн найманы шингэн будаа идэж буй нь

Чүн Чин хотын уудам талбайд Ла сарын шинийн найманы шингэн будаа түгээж байна

Ла сарын шинийн найманы шингэн будаа амтархан идэж буй нь

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100