CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Туркт дахин авто машины халдлага гарчээ

01-06-2017 09:55

 Жүншинь агентлагын мэдээ: Туркийн хамгийн том хот Истамбулын шөнийн цэнгүүний газар террорист халдлагад өртсний дараа 3 дахь том хот Измирт 5-ны өдөр дахиад авто машины халдлага гарч, наад зах нь 2 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.
Измир мужийн дарга Ерол-Аидиз мэдээлэхдээ: Дэлбэрэлт Измир хотын дүүргийн нэг шүүхийн өмнө болсон байна. Орон нутгийн цагаар 5-ны 16 цагийн үеэр эргүүл хийж байсан цагдаа нэг сэжигтэй авто машиныг байцаах үед террорист этгээд авто машин дахь тэсрэх бодисыг дэлбэлсэн бөгөөд цагдаатай буудалцаж, Шүүхийн байранд дайран орохыг завдсан гэжээ.

Үүний зэрэгцээ, хэрэг үйлдсэн хоёр этгээд газар дээрээ амиа алдаж, өөр нэг этгээд зугтсан байна. Өдгөө ямар нэг байгууллага халдлагын хэрэгт хариуцлага хүлээнэ гэдгээ зарлаагүй байна.
                                                                                                        \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100