CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Говийн хаан тооройн ойд саатаарай

01-05-2017 18:09

Бадайнжаран нь ӨМӨЗО-ны Алшаа баруун хошууны нийт нутаг дэвсгэрийн гучин есөн хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн хамгийн өндөрт орших элсэн манхан юм. Энэхүү элсэн манханд зуу гаруй гол горхи мяралзан урсдаг бөгөөд тооройн модод улааранхан ургаж байдаг. Тэртусмаа аялагчид намар цагаар энэхүү тооройн ойд очвол нэн тохиромжтой бөгөөд байгаль эхийн бүтээсэн гайхамшгийг биеэр мэдрэх болно. Тооройн ой нь Эзнээ голын зүүн баруун хоёр урсгалын дагуу ургадаг бөгөөд бүх Хятадын улсын хамгаалалтай бүсэд хамаардаг. Алшаа аймгийн Эзнээ хошууны ногоон бүрдийн энэхүү тоорой ой нь Хятад улсын хэмжээнд ургаж буй тооройн модны тархалтын гол бүсийн нэг учир биологийн судалгаанд ч чухал ач холбогдолтой байдаг аж.  Анх 2000 онд Эзнээ хошуунаас тооройн ойн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд улмаар тус наадам нь 2004 оноос олон улсын статустай зохион байгуулагдах болсон юм.   

 Эзнээ хошууны тооройн ойд нэгэн өвөрмөц мод байдаг. Ард иргэдийн сүслэх болсон энэхүү тооройн модны өндөр 23 метр бөгөөд өргөн нь 6,5 метр юм байна. Зургаан хүн гар гараасаа хөтлөн байж холбож чаддаг энэхүү модыг 900 гаруй жилийн настай гэж үздэг байна. Хэрвээ та говийн хаан гэгдэх тооройн модон ойг сонирхож үзэсгэлэнт өнгө төрхийг нь гэрэл зурагт буулгахыг хүсвэл намар 9-өөс 10-р сарыг сонгоорой.                      

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100