CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Фижигийн ойр тэнгист газар хөдлөлт болов

01-04-2017 13:28

Америкийн геологи хайгуулын газрын мэдээлснээр, 4-нд өмнөд Номхон далайн арал улс Фижигийн ойр тэнгист 7.2 баллын хүчтэй газар хөдлөв. Өдгөө хүний амь нас, эд хөрөнгийн гарз хохирлын талаар мэдээлэл гараагүй байна.

Америкийн геологи хайгуулын газрын мэдээллийн сайтад мэдээлснээр, орон нутгийн цагаар 4-ний өдрийн 10 цаг 52 минутын үеэр газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн голомт нь Нади нутгаас баруун өмнө тийш 221.9 км зайтай 15.2 км далайн гүнд байсан байна.

 \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100