CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Чанчүний цас мөсний аялал жуулчлалын наадам нээгдлээ

01-04-2017 17:55

                                                                                    

 2017 оны Чанчүнь хотын цас мөсний аялал жуулчлалын наадам 4-нд нээгдэж, 30 гаруй улс орон, бүс нутгийн жуулчид, цас мөсний спорт сонирхогчид оролцож байна.
600 гаруй мянган ам дөрвөлжин метр талбайтай "Цас мөсний ертөнц" хэмээх мөсөн баримлыг Хятадын нэрт барималчид зохин бүтээжээ. Үүнд Сиднейн дуурийн театр, эртний Грекийн баримал, Тэнгэрийн сүм, Бээжин Шигийн баг зэрэг Европ Азийн онцлогийг харуулсан мөсөн шуумлууд хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Энэ удаагийн цас мөсний наадам 2-р сарын 11 хүртэл үргэлжилж, давхардсан тоогоор сая гаруй хүн оролцох төлөвтэй байна.
Чанчүнь хотын албаны талын бүртгэлээр, 1998 онд Чанчүний цас мөсний наадам анх зохиогдсоноос хойш давхардсан тоогоор 100 гаруй сая жуулчин тус наадам оролцож байгаа юм байна.

                                                                                 /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100