CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монголоос 2000 гаруй жилийн өмнөх араб морины хадны зураг илрүүлжээ

01-04-2017 10:05

 Хятад, Герман хоёр орны эрдэмтэд саяхан Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошууны нутгаас одоогоос 2000 гаруй жилийн өмнөх Арабын байлдааны агтны хадны зураг илрүүлжээ.
Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хятадын умардын хадны зураг судлах газрын дарга Ү Жясай: Араб агтны хадны зургийг Хятадын умардын хадны зураг судлах газар, Германы хадны зураг судлах нийгэмлэг, Германы эртний амьтан судлах газрын эрдэмтэд өөр өөр цаг үеийн хүн амьтны 10 гаруй хадны зургийн дундаас илрүүлсэн гэжээ. Тэрээр: Хадны зурагт зурсан араб морь 17 сантиметр өндөр 42 сантиметр урт, байлдаанд явах үеийн хуяг дуулгатай байна. Техникийн судалгаагаар уг хадны зураг нь нийтийн тооллын өмнөх 210 оны үеийн зураг гэдэг нь тогтоогдсон гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, нийтийн тооллын өмнөх 9-р зуунаас нийтийн тооллын 5-р зуунд баруун Азийн эзэнт гүрнүүд агт морьдоор Европ Азийн эх газрыг довтолж, нийтийн тооллын өмнөх 4-р зууны үед байлдааны агт олноор бий болж, улмаар эдгээр морьдын удам угсаа Арабын эзэнт гүрэн хүртэл үргэлжилж Араб морь болжээ. Өөр өөр соёлын үед Хятадын умардын нүүдэлчин үндэстнүүд хадны зурагтаа Араб морьдыг дүрслэн үлдээсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100