CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросын рублийн ханш өөдрөг бус байна

01-03-2017 10:38

 Жүншинь агентлагийн мэдээ: 2-нд Хармөрний хилийн хяналт, хорио цээрийн газраас нийтэлсэн мэдээллээс үзвэл, рублийн ханш үргэлжлэн буурсан, Хятадын шар буурцгийн үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас, 2016 онд Хятад, Оросын хамгийн их хөгжсөн боомт болох Heihe боомтоор 200 мянган тонн буюу 62 сая 290 мянган ам.долларын үр тариа импортолсноор, түүхийн шинэ амжилт тогтоов. 

Heihe боомт бол Хармөрний сав газар хийгээд Оросын хотууд хоорондын тээвэрлэлтийн замаар хамгийн ойр, хамгийн шуурхай үйлчилгээтэй боомт юм. Тус боомтоор жилд 1 сая 500 мянган тонн ачаа бараа, давхардсан тоогоор 3 сая хүн нэвтрэн өнгөрөх хүчин чадалтай. Одоогоор Хармөрний хатуу мөсөн замын тээвэр болон зорчигч тээврийг байгуулж ашиглалтад оруулснаар, жилийн дөрвөн улиралд Хармөрөн боомт нээлттэй байж, Хятадад үр тариа импортлоход өвөрмөц давуу нөхцөл хангасан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100