CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинэ оны амралтаар бараг 120 сая жуулчин хүлээн авав

01-03-2017 10:27

 Үндэсний аялал жуулчлалын газрын дүн шинжилгээний дагуу, шинэ оны баяраар, бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор бараг 120 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 67 тэрбум 900 сая юаньд хүрсэн байна.

2-нд Үндэсний аялал жуулчлалын газрын бүртгэлд харуулснаар, амралтын хугацаа уртассан, хурдны зам төлбөртэй хэвээр байгаа зэргээс шалтгаалж, шинэ оны баярын хугацаанд жуулчид дунд богино шугамын аяллаар гол болгож, чөлөөт аялал, хөдөө тосгоны аялал, ойрхон дүүргийн аялал улам идэвхэжсэн байна.

Төмөр зам, иргэний агаарын тээврийн бүртгэлийн дагуу, 2016 оны 12-р сарын 31-нээс 2017 оны 1-р сарын 2 болтол, бүх Хятадын хэмжээнд төмөр замаар зорчигсод давхардсан тоогоор нийт 26 сая 727 мянгад хүрч, жуулчдын галт тэргэнд 461 цуваа нэмэн ажиллуулж, бүх Хятадын хэмжээнд иргэний агаарын тээврээр зорчигсод давхардсан тоогоор бараг 2 сая 600 мянгад хүрсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100