CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бохирдолтой цаг агаар бараг 7 хоног үргэлжилнэ

01-03-2017 10:31

2-нд сурвалжлагч Байгаль орчин хамгаалах яамнаас мэдээлснээр, цаг уурын ашиггүй нөлөөнөөс болж, 3-7 болтол, Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эргэн тойрон нутагт хорт бодисын тархалт ерөнхийдөө буурахгүй бөгөөд ноцтой бохирдолтой цаг агаар үргэлжилсээр байх ажээ.

4-5-нд, Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн төв өмнө биед зүүн хойдын агаарын зөөлөн урсгал бий болох, бүсийн хэмжээнд хур тунадас унах зэрэг хүчин зүйлээс болж, бохирдлын ерөнхий байдал багахан саармагжих болно. 8-ны шөнөөс, хүйтэн уур амьсгалын улмаас агаарын чанар умраас өмнө бие рүүгээ шат дараатай сайжрах болно.

Одоогоор, Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эргэн тойрны бүс нутаг, тэрчлэн Шааньши муж зэргийн 72 хотод бохирдолтой цаг агаарын шар болон түүнээс дээш зэрэглэлийн урьдчилсан сэрэмжлүүлэг өгсөөр байх болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100