CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирид гал зогсох болсныг НҮБ сайшаалаа

12-30-2016 10:36

 Сири улс даяар гал зогсох гэж илэрхийлснийг сайшааж байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стафан де Мистура 29-нд илэрхийлжээ.
Де Мистура мөн өдөр нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэхдээ, уг гал зогсох шийдвэр нь эгэл иргэдийн амь насыг аварч хүмүүнлэгийн тусламжид дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гээд удалгүй Казахстаны нийслэл Астанад болох Сирийн асуудлаарх бүтээлч хуралд зам нээж өгөхийг хүсэж байна гэжээ.

Сирийн цэргийн тал 29-нд улс даяар гал зогсх болсныг мэдэгдэн, орон нутгийн цагаар 30-ны өдрийн 00 цагаас хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгджээ. Гэвч хэт даврагч бүлэглэл "Исламын орон", "Жевхат фронт ал Шам" тэрчлэн түүний харьяа зэвсэгт хүчин үүнд харьяалагдахгүй гэжээ. Сирийн цэргийн тал мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, гал зогсож байгаа нь Сирийн хямралыг улс төрөөр зохицуулахад нөхцөл бүрдүүлж өгөхийн төлөө юм гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100