CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Өндөр үнэтэй бүхэн хүүхдийн эрүүл мэндэд сайн гэж үү?

12-30-2016 16:38

 

   Хүүхдэд зориулсан гоймон, талх, цуу гэхчилэн тусгайлан бэлтгэсэн олон төрлийн хоол тэжээл бий. Эрүүл мэндийг дэмждэг гэх тодотголтой эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг аав ээжүүд бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө үнэ хайрлалгүй авдаг. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд үнэхээр хүүхдийн эрүүл мэндэд тустай юу?. Энэ асуултанд мэргэжилтнүүд үгүй гэж хариулж байна. Тухайлбал хүүхдэд зориулсан маш олон төрлийн гоймон байдаг шүү дээ. Шошгин дээрээ кальцийн өндөр агууламжтай, хүүхдийн шим тэжээлт гэхчилэн бичсэн байдаг эдгээр гоймонгууд нь үнэ ханшийн хувьд ч томчуудын хэрэглэдэгээс харьцангүй үнэтэй байдаг. Тэгвэл эдгээр тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сурталчилсан шигээ сайн нөлөө үзүүлдэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн энгийн л арга сурталчилгааны хэлбэр гэнэ. Тиймээс эцэг эхчүүд өндөр үнэтэй, тусгай зориулалтын бүтээгдэхүүн сонгохоос илүүтэйгээр сайн гурилаар хүүхдийнхээ амтархан идэх дуртай гоймонг ногооны хачиртайгаар хийх нь илүү дээр байж ч мэдэх гэнэ. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн амин дэм дутагдаж байгаа шинж тэмдэг мэдэгдвэл даруй эмнэлэгт хандсан нь илүү оновчтой зөв сонголт гэдгийг ч мэргэжилтнүүд мөн зөвлөж байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100