CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Барак Обама Абе Шинзотой уулзжээ

12-29-2016 10:59

 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 27-ны өдөр айлчлал хийхээр Хавайд хүрэлцэн очсон Японы ерөнхий сайд Абе Шинзотой хэлэлцээ хийсэн бөгөөд түүний хамт Аризона дурсгалын ордонтой танилцаж, Япон цэргийн дайралтад амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд зориулж цэцгийн хэлхээ өргөсөн байна.
Абе Шинзо нь 26-нд Америкийн Хавайд хүрч, хоёр хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлсэн бол 27-нд тэрээр Сувдан эрэгт хүрчээ.

Америкийн цагаан ордны веб хуудсанд нийтэлсэн хөтөлбөрийн дагуу, орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнө, Барак Обама Хавайд Абе Шинзотой хэлэлцээ хийсний дараа, Сувдан эрэгт илтгэл тавина.

Хэвлэлийнхний мэдээлснээс үзвэл, Абе Шинзогийн илтгэл нь голдуу хоёр агуулгыг хамрах юм байна, тодруулбал: Нэгд, дахиж дайтахгүй гэж тангараглах боловч, Сувдан эргийг гэнэдүүлж дайрсанд өршөөл эрээгүй, мөн холбогдох түүхэн материалыг хөндөөгүй юм. Хоёрт, дэлхийн хоёрдугаар дайны дараа Японд тусалсан Америкийн талд талархал дэвшүүлжээ. Үүнд голдуу дайны дараа Америк Японы дайсагнагч байснаасаа найз нөхөд болсон түүхийг товойлгож, дэлхий дахин ийм "эвлэрэхийн эрч хүч", "багтаамжтай байх"-ыг шаардаж байна гэдгийг ойлгуулах зэрэг юм байна. \Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100