CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дутертийг унагахаар оролдов гэжээ

12-28-2016 13:35

 Жүншинь агентлагийн мэдээ: Америкаас Филиппинд сууж байсан элчин сайд Филип Голдберг ерөнхийлөгч Дутертийг унагахаар оролдов гэж хэвлэлүүд мэдээлж байгаа тухай Филиппиний Үндэсний хурлын дарга Алварез хэлж, 27-ны өдөр Конгресс шалган байцаахыг илээр уриалжээ.
27-ны өдөр хэвлэгдсэн "Манила Таймс сонин" сайн мэддэг хүний үгнээс эш татаж тэмдэглэхдээ, Голдберг Дутертийг унагахаар оролдож байсан ба энэ төлөвлөгөөгөө Америкийн Төрийн департаментад өргөн барьсан байна гэжээ. Эх сурвалжаас үзвэл, Америкийн засгийн газар нийгэм, эдийн засаг, улс төр, дипломат зэрэг бүх арга хэлбэрээр Дутертийг шахаж, түүнийг унагахыг Голдберг уриалсан гэжээ.

27-нд Филиппиний Үндэсний хурлын дарга Алварез: Хэрвээ холбогдох мэдээлэл үнэн бол Филиппиний улс төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн бүтцэд хүндээр нөлөөлөх бөгөөд Филиппин, Америкийн харилцаанд хүнд ноцтой үр дагавар учруулах болно гэжээ.
Дутертийг унагахаар оролдож буй аливаа оролдлого нь Филиппиний бүрэн эрхэнд халдсан хэрэг юм гэж Алварез цохон тэмдэглэжээ.

                                                                                                        \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100