CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Төрийн зөвлөл "13-р 5 жил аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөө"-г хэвлэн тараажээ

12-27-2016 15:17

 Ерөнхий сайд Ли Кэчян батлан зөвшөөрч, Төрийн зөвлөл саяхан "13-р 5 жил аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөө"-г хэвлэн тараажээ. "Төлөвлөгөө"-нд "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь аялал жуулчлалын хөгжлийн ерөнхий санаа, үндсэн зорилго, гол үүрэг болон баталгааны арга хэмжээг тогтоож, ирэх 5 жилийн Хятадын аялал жуулчлалын хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр болох бөгөөд үндсэн хэм хэмжээ болох юм.

"Төлөвлөгөө"-нд "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын аялал жуулчлалын хөгжил нь 4 том зорилтыг биелүүлэх болно. Нэгд, аялал жуулчлалын эдийн засаг тогтвортой өснө. Хот хөдөөгийн оршин суугчдын жуулчлах хүний тоо хэдэн жилд 10 орчим хувь, аялал жуулчлалын нийт орлого жил бүр дунджаар 11 хувь, аялал жуулчлалын шууд хөрөнгө оруулалт жил бүр дунджаар 14 хувиар өсөх болно. 2020 он гэхэд, аялал жуулчлалын зах зээлийн нийт цар хэмжээ давхацсан тоогоор 6 тэрбум 700 саяд хүрч, аялал жуулчлалын нийт хөрөнгө оруулалт 2 триллион юаньд хүрч, аялал жуулчлалын нийт орлого 7 триллион юаньд хүрэх болно. Хоёрт, ерөнхий үр ашиг илт дээшлэх. Аялал жуулчлал нь улс ардын эдийн засагт үзүүлэх ерөнхий хувь нэмрийн хувьд 12 хувийг давах болно. Гуравт, Ард иргэд нэн сэтгэл хангалуун байх болно. Дөрөвт, олон улсад үзүүлэх үр нөлөө ихээр дээшлэх болно. \Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
http://mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100