CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Орос, Казахстан, Киргизстан, Армани дөрвөн орны удирдагчид уулзалдав

12-27-2016 15:42

26-нд Евразийн эдийн засгийн холбооны хамгийн их эрх мэдэл бүхий байгууллага болох Евразийн эдийн засгийн комиссын дээд Зөвлөлийн хурал ОХУ-ын Санкт-Петербургт болов. Комиссын гүйцэтгэх захирал Тигран Саркисян хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орос, Казахстан, Киргистан, Армани дөрвөн орны удирдагчид Евразийн эдийн засгийн холбооны Гаалийн тухайд хуульд гарын үсэг зурсан гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизстаны ерөнхийлөгч Алмакбек Атамбаев, Арманийн ерөнхийлөгч Серж Саркисян нар хуралд оролцож, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хуралд оролцоогүй байна.

Тигран Саркисян хэлэхдээ, "шинээр гарын үсэг зурсан Гаалийн тухай хуульд хилээр нэвтрүүлэх тэргүүний туршлагыг оруулж, гаалын ажлыг улам нарийсгаж хялбар болголоо" гэлээ.

Хурлаар мөн Евразийн эдийн засгийн холбоо Энэтхэг, Сингапур, Иран, Египет зэрэг орнуудтай хамтран ажиллах хэлэлцээ зэрэг бичиг баримтуудыг батлав.

Евразийн эдийн засгийн холбоо нь Орос, Беларусь, Казахстан гурван орон 2010 онд байгуулсан гаалийн холбоо бөгөөд 2015 оны 1-р сарын 1-ээс албан ёсоор ажлаа эхлүүлсэн юм. ОХУ, Беларусь, Казахстан, Армани, Киргизстан зэрэг нь гишүүн орнууд юм.

                                                                                                 Н.Пүрэвжав орчуулав

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
http://mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100