CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Цүй Ши-анийг хүлээн авч уулзав

12-26-2016 10:37

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны үдээс хойно Бээжинд ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Макаогийн засаг дарга Цүй Ши-анийг хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин: Нэг жилийн турш, Засаг дарга Цүй Ши-ань Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаагаа удирдан, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжлийн тойронд бодлого хэрэгжүүлэн, олон нийтийн захиргааны өөрчлөлт, эдийн засгийн олон ургалч хөгжлийг ахиулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хуулийн дагуу том чухал асуудлыг зохицуулах зэрэг талаар бишгүй олон ажил хийлээ. Түүнчлэн засаг дарга болон онцгой бүсийн захиргаа үндэсний "13-р 5 жилийн төлөвлөгөө" болон "нэг бүс нэг зам" стратегид идэвхтэй оролцон, Макаогийн түүхэн дэх хамгийн анхны 5 жил тутмын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан зэргийг төв засгийн газар гүйцэд үнэлэн сайшааж байна гэжээ. Түүнчлэн өөрийн нэрийн өмнөөс болон төв засгийн газрыг төлөөлөн Макаогийн ард олонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхийг Ши Жиньпин Цүй Ши-аньд найдсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100