CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросын Ту-154 онгоц Хар тэнгист осолджээ

12-26-2016 10:20

 Оросын мэдээлэх агентлаг 25-нд Оросын аюулгүй байдлын салбарын мэдээг эш татаж тэмдэглэхдээ, мөн өдөр сураггүй болсон Оросын Батлан хамгаалах яамны Ту-154 нисэх онгоц хар тэнгист осолдсон бөгөөд тэнгисийн эргээс 1 милийн зайд онгоцны сэгийг илрүүлсэн гэжээ.

Мөн өдрийн өглөө Сочигоос хөөрсний дараа радараас холбоо тасарсан Оросын БХЯ-ы харьяат Ту-154 онгоц техникийн гэмтэл, эсвэл нисгэгчийн алдаанаас болж осолдсон гэж Оросын мэдээлэх агентлаг мэдээлжээ.

Оросын БХЯ-ы харьяат Ту-154 онгоц мөн өдрийн өглөө Оросын өмнөд хэсгийн Сочи хотоос ойролцоогоор 20 минут нисээд радараас холбоо тасарсан гэж Оросын онц байдлын яам 25-нд зарласан бол ТАСС агентлаг Оросын онц байдлын яамны мэдээг эш татан тэмдэглэхдээ, тус онгоц Сочи хотоос Сирийн Латакиа руу нисэх төлөвлөгөөтэй байсан гэжээ.

Тус онгоцонд 91 хүн байсан гэж Оросын бусад мэдээлэх агентлаг мэдээлжээ.


                                                                                \Навч\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100