CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг өндөр түвшнээс байгуулах хэрэгтэй

12-26-2016 10:07

Жүншинь агентлагийн мэдээ: 24-нд болсон Хятад, Орос, Монголын олон улсын цас мөсний баяр буюу Манжуурын олон улсын чуулга уулзалтад, эдийн засагчид Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил нь Хятадад боломж авчрах тухай бүтээлч санал дэвшүүлэв.

Мөн өдөр Хятадын нэрт эдийн засагч Чэн Хуай хэлсэн үгэндээ: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг хөгжүүлэхэд гурван талын төмөр зам, авто замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд одоогийн төмөр замыг орчин үежүүлэх, шинээр төмөр зам, авто зам байгуулах төслийг урагшлуулах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг багтаж байна. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг өндөр түвшнээс эхэлж, орчин үеийн болгох хэрэгтэй гэжээ.

                                                                              

 

Эдийн засагч Ван Мин Хятадын хилийн хот Манжуураар жишээ татаж хэлэхдээ, Манжуур хот Орос, Монголтой хөрш учраас Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулах үед бизнес худалдаа, ложистикийн уялдаа холбоог түргэтгэж, И Ү хотын зах зээлийн "хэрэглээ худалдан авалт+ буухиа шуудан хүргэлт", "цахим худалдан авалт+буухиа шуудан хүргэлт" зэрэг загварыг ашиглаж, Манжуурт ирж буцах бизнесмэн, жуулчдын дунд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэжээ.

 

 

Эдийн засагч Фү Вэй: ӨМӨЗО нь Хятадын хойд биеийн хилийн муж болсны хувьд, Орос, Монголтой хил залгасан, өвөрмөц байршилтай тул Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятад, Орос, Монгол гурван талын соёл, аялал жуулчлалын эх баялаг нэлээд хүчирхэгээр харилцан нөхөж байдаг. Хойшид түмэн газрын цайны зам, Хятад, Орос, Монголын олон улсын аялал жуулчлалын баяр, цас мөсний баяр зэрэг өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын брэндийг хамтдаа бүрдүүлэх шаардлагатай гэжээ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100