CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүүрстөрөгчийн давхар исэлд хэмжилт шинжилгээ хийх тусгай зориулалттай анхны дагуулаа хөөргөлөө

12-23-2016 10:23

 12-р сарын 22-ны 3 цаг 22 минутат, Хятад улс дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын давхарга дахь нүүрстөрөгчийн давхар исэлд хэмжилт шинжилгээ хийх анхны дагуулаа Жөүчуаний дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөж, тойрог замд нь оруулжээ. Энэ бол Хятад улс бүс нутаг, тэрчлэн бүх дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын давхарга дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээнд хяналт хэмжилт хийх хүчин чадвараа бүрдүүлж эхэлснийг харуулж байгаа төдийгүй, дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээрх нүүрстөрөгчийн давхар ислийн орчил эргэлтийн явц, цаг уурын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөг судлахад маш чухал үүрэг гүйцэтгэх болно.

НҮБ-ын холбогдох агентлаг байгууллагын үнэлгээний дагуу, хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болсон хүлэмжийн хий болох нүүрстөрөгчийн давхар исэл болон метаны хэмжээ нь сүүлийн 25 сая жилийн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон бөгөөд үргэлжлэн нэмэгдсээр байгаа тул агаарын дулааны хэм улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс нүүрстөрөгчийн давхар ислийн гаргалт, агаар мандал дахь орчил эргэлт зэрэгт үр ашигтай судалгаа шинжилгээ хийх нь тулгамдсан үүрэг болоод байна.

Нүүрстөрөгчийн давхар исэлд шинжилгээ хийх Хятадын анхны хиймэл дагуулыг амжилттай бүтээсэн, цаашид тойрог замд нь оруулах ажил бол дэлхий дахины, Хятад болон бусад чухал бүс нутгийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн хэмжээг хянах чадамжинд чиглэгдэж, Хятад улсын хүлэмжийн хийн шинжилгээний талаарх хоосон зайг нөхсөн юм. Хятадын Шинжлэх Ухааны Яамны Зайнаас тандан судлах төвийн ерөнхий инженер Ли Жяхүн хэлэхдээ,
"Хятад улс 2007 онд дэлхий нийтэд "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах үндэсний хөтөлбөр"-ийг нийтэлсэн. Уур амьсгалын эсрэг арга хэмжээ авах гэдэг нь нүүрстөрөгчийн давхар ислээр гол болгодог гэдгийг бүгд мэдэж байгаа. Нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн чухал хэсэг бөгөөд бусад хүлэмжийн хийтэй адилгүй тал нь хүн төрөлхтний ажиллагаатай нягт холбоотой бөгөөд цаашилбал улс орон бүрийн эдийн засгийн суурьтай шууд холбоотой байдаг. Манай энэ дагуул дэлхийн бөмбөрцөгт судалгаа хийж, дэлхийг хамрах давуу талтай. Бид дэлхийн агаар мандлын нүүрстөрөгчийн давхар ислийн байдлыг ойлгож, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах болно. Энэ нь чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Бид үг хэлэх эрхтэй болж чадна. Ийм байхын тулд бид заавал гүн гүнзгий ойлголттой байх хэрэгтэй. Тиймээс нүүрстөрөгчийн давхар исэлд шинжилгээ хийх хиймэл дагуул хөөргөж байгаа мань ийм эрхэм зорилготой юм." гэлээ.

Эх сурвалжаас үзвэл, нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуул маань агаар мандалд хүлэмжийн хийн тандалт хийж байгаа нь агаар мандлын жам хуультай холбоотой. Агаар мандал нь нарны гэрлийн доор нүүрстөрөгчийн давхар ислийн мөхлөгт өөрчлөлт ордог бөгөөд нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуул нь түүний энэ өөрчлөлтөд хяналт хэмжилт хийж, улмаар түүний өтгөнийг хэмжиж чаддаг юм. Нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуулын төслийн дэд командлагч, ХШУА-ын Орон зайн шинжлэх ухааны төвийн орлогч дарга Гүн Жяньцүнь хэлэхдээ, нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуулын хэмжилтийн үйл ажиллагаа нь Хятадын нүүрстөрөгчийн давхар исэлд хяналт хэмжилт хийх салбарт олон улсад тэргүүлэх байранд оруулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуулд нүүрстөрөгчийн давхар исэлд хяналт хэмжилт хийх аппарат угсарсан юм. Тэрхүү аппаратаар дамжуулж, хиймэл дагуулын хянан хэмжсэн тоо бүртгэлийг ашиглаж, газрын гадаргуун хэрэглээний системийн дагуу дэлхийн бөмбөрцгийн нүүрстөрөгчийн давхар ислийн тархалтын зургийг тогтсон хугацаанд авч болох юм гэжээ.
Хөөргөлт амжилттай болж, тойрог замд хагас жил туршилт хийсний дараа нүүрстөрөгчийн давхар исэлд тандалт хийх дагуул албан ёсоор ашиглалтад орох болно. Дагуул 16 хоног бүрт дэлхийн бөмбөрцөгт нэг удаа бүх талын хяналт хэмжилт хийж, тоо бүртгэлийг газрын дэлхий рүү дамжуулж өгөх болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100