CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Спорт аялал жуулчлалын нийт хэрэглээг 1 триллион юаньд хүргэнэ

12-23-2016 15:05

 Хятадын Аялал жуулчлалын үндэсний газар, Биеийн тамир спортын үндэсний газар, 22-нд "биеийн тамир спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай удирдамж"-ийг нийтэлж, 2020 он гэхэд спорт аялал жуулчлалын нийт хэрэглээний хэмжээг 1 триллион юаньд хүргэхээр дэвшүүлжээ.

  "Удирдамж"-д дурдсан хөгжлийн зорилт нь спорт аялал жуулчлалын дэд бүтцийн байгуулалт болон тоног төхөөрөмжийн үйлчилгээний байгуулалтыг байнга сайжруулж, зохистой бүтэц, бүхий л төрөл зүйлтэй, чадавх төгөлдөр спорт аялал жуулчлалын үйлдвэрлэл ба бүтээгдэхүүний системийг үндсэндээ бүрдүүлэх юм байна. 2020 он гэхэд, бүх Хятадад төлөөлөл болсон 100 гаруй төрлийн спорт аялал жуулчлалын газар байгуулахын зэрэгцээ 100 гаруй үндэсний зэрэглэлийн спорт аялал жуулчлалын тэмцээнийг зохион явуулж, 100 гаруй маршрут болон 100 гаруй төрлийн нэрт брэнд бий болгож, спорт, аялал жуулчдыг давхацсан тоогоор 1 тэрбумд хүргэн, нийт жуулчдын 15 хувийг эзлүүлж, хэрэглээний хэмжээг 1 триллион юаньд хүргэх зорилт тавин ажиллах юм байна.

"Удирдамж"-д дурдсан гол үүрэгт: чөлөөт аялал жуулчлалын хөгжлийг дайчилж, уралдаан тэмцээн, жуулчлалын зах зээлийг нээн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн төвшинг дээшлүүлж, спорт аялал жуулчлалын олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн байгуулалтыг эрчимжүүлэх юм байна. \Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100