CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Өвөр Монголын аймгууд...

12-23-2016 16:01

Өвөр Монголын өөртөө засах орон Алшаа, Шилийнгол, Хянган 3 аймагтай. Энэ гурван аймагт Ардын Төлөөлөгчдийн байнгын хороо, Улс төрийн зөвлөл, Ардын Засгийн Ордон байхгүй зөвхөн аймгийн засаг захиргаа үйл ажиллагаа явуулна. Аймгууд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр засаг захиргааны нэгжид хуваагдах бөгөөд мал аж ахуй эрхэлдэг газарт хошуу, сум, гацаа, баг, газар тариалан эрхэлдэг газар сянь буюу хошуу, сян буюу тосгон, балгас, дугуйлан гэсэн засаг захиргааны нэгжтэй.

 Алшаа аймаг

Алшаа аймаг 270 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 200 мянган хүн амтай, засаг захиргааны төв нь Баян хот. Алшаа нутгаар алдарт торгоны зам дайрдаг байсан бөгөөд энэ утгаараа гадаадын 10 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаатай. Хятадын сансар судлалын Дунфунхан тянчин хэмээх хот бий. Тэндээс Хятадын анхны сансрын хиймэл дагуул, анхны сансрын нисгэгчид хөөрсөн юм. Алшаа аймаг Өвөр Монголын хамгийн баруун захад зүүн талаараа Ухай, Ордос, Баяннуур хот, өмнө талаараа Нянсягийн Хотон үндэстний өөртөө засах орон, Ганьсү мужтай зах нийлж, хойд талаараа Монгол улстай 735 км газраар хил залгадаг. Сэрүүн уур амьсгалтай, зундаа гандуу. Алшаа аймгаар Хатан гол 85 км, Эзнээ гол 800 км урсдаг ч 78 мянган ам дөрвөлжин км цөл, 90 мянган ам дөрвөлжин км говьтой. Нутгийн баруун хэсэг үндсэндээ элсэн цөл юм.

Алшаа аймаг 270 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 200 мянган хүн амтай, засаг захиргааны төв нь Баян хот. Алшаа нутгаар алдарт торгоны зам дайрдаг байсан бөгөөд энэ утгаараа гадаадын 10 гаруй улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаатай. Хятадын сансар судлалын Дунфунхан тянчин хэмээх хот бий. Тэндээс Хятадын анхны сансрын хиймэл дагуул, анхны сансрын нисгэгчид хөөрсөн юм.

Алшаа Зүүн, Баруун, Эзнээ 3 хошуу, 39 сум, 203 гацаатай. Алшаад 86 төрлийн ашигт малтмал илэрснээс 54 төрлийг нь ашиглаж байна. Нүүрс, газрын тос, гөлтгөнө, давс, төмөр, эрдэнийн чулууг ихээр олборлоно. 100 сая орчим тонн нөөцтэй Жарантайн давсны орд, хужир, цагаан гоёо, улаан гоёо, гэзэг өвс зэрэг үнэт ургамал, заг, тоорой мод ургана. Дэлхийд ховордсон шилүүс, хүдэр, хавтгай, хулан зэрэг ан амьтантай. Малын тoo толгой 20 гаруй сая, ямаа, тэмээ олон. Жилд тэмээний ноос 500 тонн, ямааны ноолуур 250 тонныг авна. Алшаагийн улаан бөхт тэмээний ноос нарийн ширхэгтэй, гоёмсог тул сайн чанарын бүтээгдэхүүн болдог. Хивсний үйлдвэр олон. Хятадын бүх тэмээний талаас илүү нь Алшаад бий. Саудын Араб, Хонконг руу тэмээн тавхай гаргадаг. Байнгын ажиллагаатай Шивээхүрэн бол улсын 1-р зэрэглэлийн боомт юм. 

                                                                                     

 

Хянган аймаг

Хянган аймаг Хянганы нурууны баруун захад оршино. Баруун талаараа Монгол улстай 126 км нутгаар хил залгаж, зүүн хойд талаараа Хармөрөн, зүүн, зүүн өмнө талаараа Гирин мужтай, баруун, өмнө талаараа Тунляо хот, Шилийнгол, хойгуураа Хөлөнбуйртай зах нийлнэ. Зүүнээс баруун тийш 380 км, өмнөөс хойш 320 км, нийт 60 мянган ам дөрвөлжин км газар нутагтай. Цаг уур хуурай, сэрүүн бүсийн уур амьсгалтай.

 Хянган аймаг ой мод элбэг тул ойн аж ахуй хөгжсөн. Аймгийн хэмжээгээр 37 сая 640 мянган шоо метр модны нөөцтэй, жилд 280 мянган шоо метр мод бэлтгэнэ. Усны нөөцөөр Өвөр Монголд хоёрт орно. Дархан цаазтай газар олон, нэн ховор араатан жигүүртэн ихтэй. Ургамал, амьтны гаралтай 60 гаруй төрлийн эм, эмийн бэлдмэл хийдэг. Нийт 1 сая 700 мянган хүн амтай, 670 гаруй мянга нь монгол үндэстэн. Хорчин баруун гарын өмнөд, Хорчин баруун гарын дунд, Жалайд 3 хошуу, Улаан, Рашаан хоёр хоттой. Аймгийн засаг захиргаа Улаан хотод байдаг.

                                                                                         

 

 

Шилийнгол аймаг

Шилийнгол аймаг Өвөр Монголын төв хэсэгт байдаг. 203 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэр, 1 сая гаруй хүн амтай. Хүн амын 30 хувь нь монгол үндэстэн. Хойд талаараа Монгол улстай 1095 км газраар хиллэнэ. Бээжингээс 600 км, Тяньжинаас 700 км, Эрээнээс 340 км зайтай, газар орны байрлал нь гадаад харилцаанд чухал нөлөөтэй. Эрээн, Зүүн Хатавч олон улсын хоёр боомттой. Эрээн-Улаанбаатар-Москва, Жинин-Тунляо чиглэлийн төмөр замын шугамтай.

Шилийнгол амайг Зүүн Үзэмчин, Баруун Үзэмчин, Шулуун хөх, Шулуун цагаан, Хөвөөт шар, Авга, Зүүн, Баруун Сөнид, Тайвгас 9 хошуу, 1 сянтай. 20 гаруй гол мөрөн, 470 гаруй бүрд, 20 гаруй нуур цөөрөмтэй, усны нөөц ихтэй. 1200 гаруй төрлийн өвс ургамал, 100 гаруй ан амьтантай. Улсын зэрэглэлийн дархан цаазат газар олон бий. Шилийнгол аймаг мал аж ахуй голлон эрхлэх бөгөөд 180 мянган ам дөрвөлжин км байгалийн бэлчээртэй. Малын тоо толгойг тодорхой хэмжээнд барьдаг. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулан Япон, Хонконг, Европын зарим оронд экспортолдог. 50 гаруй төрлийн ашигт малтмал, утаатай, утаагүй нүүрс, хүрэн нүүрсээр баялаг. Төмөр, зэс, алт, цайр, тугалга, магни, металл бус ашигт малтмал, газрын тосны арвин нөөцтэй.

                                                                                                                                 Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。

860010-1116160100