CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ Окинава мужийн хэсэг нутгийг эргүүлэн өгсөн байна

12-23-2016 10:08

 22-ны өдөр АНУ Окинава муж дахь Америк цэргийн сургуулилтын талбайн хойд хэсгийг Японд албан ёсоор эргүүлэн өгсөн байна. Энэ бол 1972 онд Окинава муж Японы бүрэн эрхэнд харъяалагдах болсноос хойш АНУ хамгийн их хэмжээгээр нутаг дэвсгэрийг нь эргүүлэн өгч байгаа юм. Гэвч Окинава муж дахь Америк цэргийн тусгай баазын талбай Японд суугаа Америк цэргийн баазын 70 хувийг эзэлсэн хэвээр байна.


Хойд хэсгийн сургуулилтын талбай нь Окинава мужийн умард хэсэгт байрлаж, Японд суугаа Америк цэргийн тэнгисийн цэргийн десантийн ангийн сургуулилтын талбай болно. Нийт талбай нь 7500 га байж, Америк цэргийн Япон улс дахь хамгийн том бааз болно. Нутаг дэвсгэрийг хүлээлгэн өгөх ёслол 22-ны 00 цагт болж, нийт 4000 га талбайг буцаан өглөө.

Мөн өдрийн үдээс хойш, Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Юшихида Суга болон АНУ-аас Японд суугаа элчин сайд Каролин Кенниди уг ёслолд оролцсон байна.

Энэ удаа нутаг дэвсгэрийг буцаан өгсний дараа Окинава муж дахь Америк цэргийн тусгай баазын талбай хасагдсан хэдий ч Окинава мужийн дарамт мөн л их байх болно. Окинава мужийн талбай Японы нутаг дэвсгэрийн 0.6 хувийг л эзэлж байдаг боловч Америк цэргийн тусгай бааз энд төвлөрч байх болно гэж хэвлэл үзсэн байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100