CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

2016 онд дэлхийн хэмжээнд 48 сэтгүүлч амь үрэгджээ

12-22-2016 10:32

 CPJ буюу Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын хорооны өнгөрсөн даваа гаригт гаргасан тайланд дурдсанаар, 2016 онд дэлхийн хэмжээнд 48 сэтгүүлч үүрэгт ажлаа хийж явахдаа амиа алдсан бол Сири улс нь  5 жил дараалан сэтгүүлч, сурвалжлагчид амь насаа алдсан хамгийн эрсдэл ихтэй орон болоод байгаа юм байна.


Тайланд, 2016 онд 26 сэтгүүлч дайны талбарт амиа алдаж,  18 сэтгүүлч барьцаалагдаж амиа алдан, эрсдэл ихтэй нөхцөлд үүрэгт ажлаа биелүүлэх явцад 3 сэтгүүлч амиа алдсан бол 1 сэтгүүлчийн амь үрэгдсэн шалтгааныг хараахан тодруулаагүй байна. Үүнээс гадна 27 сэтгүүлчийн амь үрэгдсэн хэргийг мөн мөрдөн байцааж байна гэжээ. 

Тайлангийн дагуу, Сири, Ирак, Йемен, Афганистан, Сомали болон Ливи зэрэг орон нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд хамгийн аюул эрсдэлтэй 6 орон байгаа юм байна. 2016 онд зөвхөн Сирид л гэхэд 14 сэтгүүлч амиа алдсан бол тус оронд мөргөлдөөн үүссэн 5 жил гаруйн хугацаанд наанадаж 107 сэтгүүлч амиа алдсан юм байна.

                                                                               \Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100